Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Тэнд майхандаа байгаа гэв. Тэр —Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байв. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. Сара дотроо инээж —Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв. ЭЗЭН, Абрахамд —Юунд Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү?” гэж хэлээд байна вэ? ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв. Сара айсандаа —Би инээгээгүй гэж мэлзсэнд —Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
Эхлэл 18 унших
Сонсох Эхлэл 18
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Эхлэл 18:9-15
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд