Эхлэл 18:16-23
Эхлэл 18:16-23 АБ2013
Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ. ЭЗЭН —Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү? Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх биш үү? Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв. Тэгээд ЭЗЭН —Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их, гэм нүгэл нь маш их учир Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ байгаа эсэхийг үзэж мэдье гэв. Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ. Абрахам ойртон ирж —Та зөвтийг бурууттай хамт устгах уу?