Эхлэл 17:5-8
Эхлэл 17:5-8 АБ2013
Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.