Эхлэл 16:7-16
Эхлэл 16:7-16 АБ2013
ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж — Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би эзэгтэй Сараигаасаа оргон зугтаж явна гэжээ. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Би үр удмыг чинь ихэд олшруулж, тоолж баршгүй болгоно гэв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Харагтун, чи жирэмсэн байна. Чи хүү төрүүлэх болно. Түүнийг Ишмаел гэж дуудна. Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт байх болно. Түүний гар хүн бүхний эсрэг Хүн бүхний гар түүний эсрэг байх бөгөөд Хамаг ах дүүсийнхээ эсрэг талд тэр амьдрах болно гэв. Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” гээд өөртэй нь ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Тиймээс тэр булгийг Беер-лахаи-рои гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ. Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв. Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.