Эхлэл 15:13-21
Эхлэл 15:13-21 АБ2013
ЭЗЭН, Абрамд —Чиний үр удам хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана гэдгийг мэдтүгэй. Мөн тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ. Түүний дараа тэд их эд юмтай гарч ирнэ. Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно. Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ. Нар шингэж харанхуй болох үед, харагтун, утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ. Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ. Тэнд кен, кениз, кадмон, хит, периз, рефаим, амори, канаан, гиргаш болон иебусчууд байдаг юм гэв.