Галат 6:4-10
Галат 6:4-10 АБ2013
Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.




