Галат 2:17-21

Галат 2:17-21 АБ2013

Хэрэв бид Христийн дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүгэлд үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй. Гэхдээ, хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно. Учир нь Бурханд амьд байхын тулд би хуульд хуулиар үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Би Бурханы нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал нь хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.