Езра 4:1-5

Езра 4:1-5 АБ2013

Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв. Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв. Тэд Персийн Кореш хааны бүх өдөрт Персийн хаан Дариусын хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.