Езекиел 45:18-25
Езекиел 45:18-25 АБ2013
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар согоггүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэршүүлэх ёстой. Тахилч нь нүглийн тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөг ба дотоод хүрээний дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой. Төөрөлдсөн эсвэл гэнэн нэгний төлөө та нар уг сарын долоонд ингэж үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно. Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой. Тэр өдөр ноён өөрийгөө мөн нутгийн хамаг ард түмнийг нүглийн тахил бухаар хангах ёстой. Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой. Тэрээр бух бүрд нэг ефаг, хуц бүрд нэг ефаг идээн өргөл болгон хангах ёстой бөгөөд ефа бүрд нэг хин тос байх ёстой. Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил долоон хоног нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой»