Езекиел 42:15-20
Езекиел 42:15-20 АБ2013
Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүгийг харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой болов. Тэр хойд талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой байв. Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун ба бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуун тохой байв.