Езекиел 30:20-26
Езекиел 30:20-26 АБ2013
Арван нэгдүгээр оны нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү! Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлүүлэхээр эс ороогдоно, илдийг авахад хүчтэй болохоор үл боогдоно. Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно. Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно. Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.”