Езекиел 15

15
Хэрэгцээгүй мод
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү, усан үзмийн мод бусад модноос, усан үзмийн мөчир ойн моддын дундаас юугаараа давуу билээ? 3Ямар нэгэн зүйл хийхээр үүнээс мод авч чадах уу? Юм өлгөх дэгээг ч болов үүнээс авч болох уу? 4Хэрвээ энэ нь түлээ болж галд хаягдан, хоёр үзүүр нь галд шатаад, дунд хэсэг нь нүүрс болсон байвал энэ ямар нэгэн юманд хэрэг болох уу? 5Харагтун, бүтэн байхад нь түүгээр юу ч хийдэггүй байтал тэгэх тусмаа галд шатаж, нүүрс болсон бол ямар нэг юм түүгээр хийж болно гэж үү? 6Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Галд түлээ болгож Миний өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг хаясан. 7Би нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8Тэд үнэнч бус байсан тул Би нутгийг хоосруулна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна