Гэтлэл 8:16-19
Гэтлэл 8:16-19 АБ2013
ЭЗЭН, Мосед —Ааронд “Таягаа сунган газрын тоос шороог цохь! Тэгэхэд тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болох болно” гэж хэл хэмээв. Тэд тийнхүү үйлдэв. Аарон таяг барьсан гараа сунган газрын тоос шороог цохиход хүн малд дэлэнч шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос шороо нь дэлэнч болон хувирчээ. Илбэчид илбээрээ дэлэнч гаргах гэж оролдсон боловч тэд үүнийг чадсангүй. Дэлэнч хүн малд шавав. Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.