Гэтлэл 4:10-17
Гэтлэл 4:10-17 АБ2013
Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав. ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв. Харин тэр —Өө Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач! гэв. Тэгтэл ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно. Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амыг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.