Гэтлэл 35:30-33
Гэтлэл 35:30-33 АБ2013
Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд —Үзэгтүн, Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг ЭЗЭН нэрээр нь дуудав. Тэр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд юм.