Гэтлэл 34:5-7
Гэтлэл 34:5-7 АБ2013
Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий нэрийг тунхаглав. ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ. Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв.