Гэтлэл 32:26-33

Гэтлэл 32:26-33 АБ2013

Мосе хуарангийн хаалган дээр зогсож —ЭЗЭНий талд байгч хэн бэ? Нааш ирэгтүн! гэж хэлсэнд Левийн хөвгүүд бүгд түүн дээр цугларав. Мосе тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн бүр илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, хүн бүр найз нөхдөө, хүн бүр хөршөө ал!” гэж хэлэв. Левийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдсэнд тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ. Тэгээд Мосе —Өнөөдөр өөр дээрээ ерөөлийг соёрхуулахын тулд хүн бүр хүүгийнхээ эсвэл ах дүүгийнхээ үнээр өөрсдийгөө өнөөдөр ЭЗЭНд зориул гэв. Дараа өдөр нь Мосе ард түмэнд —Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв. Тэгээд Мосе, ЭЗЭНд буцаж очин —Ээ халаг, энэ ард түмэн их нүгэл үйлдэж, өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ. Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв. ЭЗЭН, Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэн ч бай түүнийг Би номоосоо арилгана.

Гэтлэл 32:26-33-д зориулсан видео