Гэтлэл 31:12-17

Гэтлэл 31:12-17 АБ2013

Мосед ЭЗЭН айлдан — Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана. Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь нь буюу бүтэн амрах Амралтын өдөр нь ЭЗЭНд ариун билээ. Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой. Тиймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэж, Амралтын өдрийг сахиг.” Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.

Гэтлэл 31:12-17-д зориулсан видео