Гэтлэл 3:4-10

Гэтлэл 3:4-10 АБ2013

Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв. Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав. Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув. ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ. Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа. Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв.

Гэтлэл 3:4-10-д зориулсан видео

Гэтлэл 3:4-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв