Гэтлэл 18:14-18
Гэтлэл 18:14-18 АБ2013
Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, яагаад чи ганцаараа суучихаад үзээд байна вэ? гэж асуув. Мосе хадам эцэгтээ —Учир нь ард түмэн Бурханаас асуухаар над дээр ирдэг. Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв. Мосегийн хадам эцэг түүнд —Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.