Гэтлэл 17:1-7
Гэтлэл 17:1-7 АБ2013
Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй. Ард олон Мосетой маргалдан —Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв. Мосе, ЭЗЭНд хашхиран —Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв. Тэгэхэд ЭЗЭН, Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв. Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ. Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд —ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? гэж ЭЗЭНийг сорьсон юм.