Гэтлэл 13:1-10

Гэтлэл 13:1-10 АБ2013

ЭЗЭН, Мосед — Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав. Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. Абиб сарын энэ өдөр та нар гарсан. Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга. Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.

Гэтлэл 13:1-10-д зориулсан видео