Гэтлэл 12:3-11

Гэтлэл 12:3-11 АБ2013

Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран хүний тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.

Гэтлэл 12:3-11-д зориулсан видео