Гэтлэл 12:29-38

Гэтлэл 12:29-38 АБ2013

Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо. Тэр шөнө Фараон хийгээд бүх албат нь, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй. Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил! Та нар хэлснээрээ хонь, үхрээ аваад яв! Тэгээд намайг бас ерөөгөөч гэв. Египетчүүд —Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг нутгаасаа бушуухан гаргах гэж шавдуулав. Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурил хийсэн саваа хувцсандаа боогоод мөрлөв. Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэж, египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ. ЭЗЭН, египетчүүдийн нүдний өмнө ард түмнээ таалан соёрхсонд тэдний нэхсэнийг египетчүүд зөвшөөрчээ. Тийнхүү тэд египетчүүдийг цөлбөсөн билээ. Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд хүүхдүүдээс гадна зургаан зуун мянга орчим явган эрчүүд байлаа. Тэдэнтэй хамт үй олон холилдсон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг гарав.

Гэтлэл 12:29-38-д зориулсан видео