Гэтлэл 12:23-28
Гэтлэл 12:23-28 АБ2013
ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ. ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв. Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.