Гэтлэл 12:21-24

Гэтлэл 12:21-24 АБ2013

Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд —Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал. Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар. ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ.

Гэтлэл 12:21-24-д зориулсан видео