Естер 4:9-11

Естер 4:9-11 АБ2013

Хатах буцаж ирээд Мордехаин үгийг Естерт дамжуулжээ. Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариу хэлэхийг Хатахад тушаан илгээв. — Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна.