Естер 4:1-4
Естер 4:1-4 АБ2013
Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав. Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орж ирэх ёсгүй байв. Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв. Естерийн шивэгчингүүд болон тайганууд ирж түүнд хэлэхэд хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи авсангүй.