Естер 3:1-2
Естер 3:1-2 АБ2013
Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов. Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй.

