Естер 2:21-23
Естер 2:21-23 АБ2013
Тэр өдрүүдэд, Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад босгыг сахиж байсан хааны хоёр тайган Бигтан, Тереш нар хаан Ахашверошт өширхөн, түүний аминд хүрэхийг санаархав. Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв. Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.