Ефес 6:1-9

Ефес 6:1-9 АБ2013

Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм. “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл. Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай. Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил. Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд. Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.