Ефес 1:4-7

Ефес 1:4-7 АБ2013

Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.

Ефес 1:4-7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв