Ефес 1:20-23
Ефес 1:20-23 АБ2013
Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.