Ефес 1:17-23

Ефес 1:17-23 АБ2013

Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна