Номлогчийн үгс 4:7-12

Номлогчийн үгс 4:7-12 АБ2013

Би наран доор дахин нэг хоосныг үзэв. Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж. Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул, хөөрхий. Түүнчлэн хэрэв хоёул хамт хэвтэх аваас тэд дулаацдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ? Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.