Номлогчийн үгс 2:25-26

Номлогчийн үгс 2:25-26 АБ2013

Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.