Дэд хууль 9:1-8
Дэд хууль 9:1-8 АБ2013
Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, гэдгийг чи мэднэ. Тэдний тухай “Анак хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар сонссон. Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм. ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “Миний зөвт байдлаас болж ЭЗЭН энэ газар нутгийг эзэмшүүлэхээр намайг авчирсан” гэж зүрхэндээ бүү бод. Харин энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм. Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм. ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи хөшүүн хүзүүтэй ард түмэн юм. Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв! Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан. Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ.