Дэд хууль 7:5-9
Дэд хууль 7:5-9 АБ2013
Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа. Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ. Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ. Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ. Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.