Дэд хууль 7:17-19

Дэд хууль 7:17-19 АБ2013

“Энэ үндэстнүүд надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж магадгүй. Гэвч чи тэднээс бүү ай! Бурхан ЭЗЭН чинь Фараонд бас бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана. Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.