Дэд хууль 34:1-6
Дэд хууль 34:1-6 АБ2013
Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл, бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар, Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ. ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав. Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ. Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд хөдөөлүүлжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.