Дэд хууль 31:6-8
Дэд хууль 31:6-8 АБ2013
Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч! Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд —Чи тууштай бөгөөд зоригтой бай! Учир нь чи эцэг өвгөдөд нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.