Дэд хууль 31:12-14
Дэд хууль 31:12-14 АБ2013
Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа ирмэл хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго. Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ ЭЗЭН Бурханаасаа айж эмээхийг сургахын тулд түүнийг сонсгох ёстой гэв. Тэгээд ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив.