Дэд хууль 30:11-14

Дэд хууль 30:11-14 АБ2013

Өнөөдөр чамд миний тушааж буй энэ тушаал чамаас далдлагдсан зүйл биш, алс холын ч зүйл биш, тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор бидний төлөө хэн тэнгэрт гарах вэ?” гэж хэлэхээр юм биш. Энэ нь далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш. Харин үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.