Дэд хууль 3:23-29
Дэд хууль 3:23-29 АБ2013
Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж, “Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ? Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс, Ливаныг үзүүлээч” гэсэн боловч ЭЗЭН та нараас болж, надад хилэгнэсэн бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо! Чи энэ тухай Надад дахин бүү ярь! Писгагийн оройд гарч, баруун, зүүн, хойш урагш харцаа өргөн нүдээрээ ширт! Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй. Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм. Тэгэхэд бид Бет-пеорын нөгөө талын хөндийд үлдсэн билээ.