Дэд хууль 28:63-64
Дэд хууль 28:63-64 АБ2013
ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна. ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.