Дэд хууль 19:14-21

Дэд хууль 19:14-21 АБ2013

ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвөг дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө. Ямар нэг хилэнц эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрчийг босгож болохгүй. Харин хоёр юмуу гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой. Хэрэв хүнийг хэрэгтэн хэмээн буруутгахаар хуурамч гэрч гарч ирвэл, маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилчид, шүүгчдийн өмнө зогсоно. Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгахад, харагтун, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлгэ өгсөн байвал ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь хийгтүн. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул. Тэгвэл үлдсэн хүмүүс сонсоод айн эмээж, та нар дунд ийм ёрын муу хэрэг дахин үйлдэгдэхгүй болно. Түүнийг бүү өрөвдөн хар. Харин амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.