Дэд хууль 15:7-11

Дэд хууль 15:7-11 АБ2013

Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат. Харин чи түүнд гараа сунгаж, түүний гачигдаж буй аливаа хэрэгцээнд нь дуртайяа зээлүүл. Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно. Чи түүнд дуртайяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү бай. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил бүтээл, гарын чинь үйл бүхнийг ивээх болно. Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тиймээс би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.