Дэд хууль 11:22-25

Дэд хууль 11:22-25 АБ2013

Хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг та нар сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зуурсаар байвал ЭЗЭН энэ бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том үндэстнүүдийг эзэгнэх болно. Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно. ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын гишгэсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.