Дэд хууль 1:1-5
Дэд хууль 1:1-5 АБ2013
Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой. Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг. Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд хэлжээ. Энэ нь Мосе, Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм. Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж