Даниел 9:20-24

Даниел 9:20-24 АБ2013

Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур, намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв. Тэрээр надад заавар өгч, надтай ярин —Даниел аа. Би чамд ухаарал болоод чадвар өгөхөөр ирсэн. Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр би ирлээ. Чи эрхэм нандин тул энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго. Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.